Мэдээ

ХҮҮХДИЙН СПОРТЫН VIII ИХ НААДМЫН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "УСАНД СЭЛЭЛТ"-ИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

✅Хан-Уул дүүрэг үүсэж хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хүүхдийн спортын VIII их наадмын Усанд сэлэлтийн тэмцээн 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дүүргийн Усан спорт сургалтын төвд зохион байгууллаа.
✅Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Биеийн тамир, спортын хорооны дарга Т.Уранчимэг, Усан спорт сургалтын төвийн менежер Г.Нямгарав нар оролцлоо.
✅Тэмцээнд "Сэлэм загас клуб"-ын тамирчин ОУХМ Э.Эрхэс, "Виста клуб"-ын тамирчин СМ Г.Энэрэлэн, "WE AQUATICS КЛУБ"-ын тамирчин СМ А.Алтаннар тэргүүтэй шилдэг тамирчинд оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
✅Тэмцээнийг Дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Усан спорт сургалтын төв хамтран амжилттай зохион байгууллаа.
Нийт тамирчиддаа шигшээ тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе.👏👏👏


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.