Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ДААМЫН ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ДААМЫН ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2024 оны Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо 2024 оны 04 дүгээр сарын 09-нөөс -20- ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд ОУХМ Ц.Эрдэмбилэг дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх даамын өсвөрийн шигшээ багийн 2 тамирчин оролцсоноос 34-р сургуулийн сурагч дэлхийн даамын холбооны дэд мастер Бүрнээбаатар овогтой Баасанбар 100 буудалт даамын блиц төрөлд мөнгөн медаль, Турк даамын төрөлд алтан медаль, 130-р сургуулийн сурагч спортын мастер Доржнамжин овогтой Наранмишээл 100 буудалт даамын рапид төрөлд хүрэл медаль, Турк даамын төрөлд мөнгөн медаль тус тус хүртлээ.
Тамирчиддаа халуун баяр хүргэе.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.