Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЖУДО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ШИГШЭЭ БАГ ШИНЭ БЭЛТГЭЛИЙН ДЭВЖЭЭТЭЙ БОЛЛОО

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЖУДО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ШИГШЭЭ БАГ ШИНЭ БЭЛТГЭЛИЙН ДЭВЖЭЭТЭЙ БОЛЛОО
🇲🇳 Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас спорт сонирхогч хүүхэд, залуучууддаа зориулан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дэргэдэх “Жүдо бөхийн дэвжээ” сургалтын төв”-ийг нээлээ.
🏆 Хүүхэд залуучуудын бие бялдарыг хөгжүүлэх, спортоор хичээллэгч тамирчин хүүхдүүдийн бэлтгэл сургалтыг хангах, дэмжих зорилгоор тус сургалтын төвийн байрыг тохижуулж, үйл ажиллагааг эхлүүлээд байна.
🥇Дэвжээний дасгалжуулагчаар дүүргийн Биеийн тамир, спорт хорооны Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч МУГД Ш.Цэвэлмаа ажиллах бөгөөд дүүргийн жүдо бөх сонирхогч хүүхэд, залуучууд та бүхэн хороо болон дүүргийн биеийн тамир, спорт хороонд хандан бүртгүүлж, мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл сургалтаа хангах бүрэн боломжтой.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.