Мэдээ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
🔹Хан-Уул дүүрэг үүсэж хөгжсөний 60 жилийн ойн хүрээн зохион байгуулж буй Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Хөгжөөн дэмжигчдийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр зохион байгуулагдлаа.
🔹Тэмцээнд 7 сургуулийн 10 багийн 160 сурагч, 30 багш дасгалжуулагч, 90 гаруй эцэг,эх, асран хамгаалагч оролцож, нээлтийн арга хэмжээнд Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Ариунжаргал, Биеийн тамир, спортын хорооны дарга Т.Уранчимэг нар оролцлоо.
🔹Тэмцээнийг Монголын хөгжөөн дэмжигчдийн холбооны шүүгчид шүүн явуулж аваргаа шалгарууллаа.
🏆🏆🏆
Бага нас:
I байр: Б.Анар захиралтай Нямтуяа дасгалжуулагчтай Орчлон сургууль
II байр: Ж.Маргад захиралтай Содгэрэл дасгалжуулагчтай Сингапур скүүл оф Монголиа сургууль
III байр: О.Бямбарагчаа захиралтай Баттуяа дасгалжуулагчтай Дүүрэн эрдэм сургууль
Дунд нас:
I байр: Ж.Маргад захиралтай Содгэрэл дасгалжуулагчтай Сингапур скүүл оф Монголиа сургууль
II байр: М.Батнасан захиралтай Дэлгэрмаа дасгалжуулагчтай 163-р сургууль
III байр: Д.Баянмөнх захиралтай Ичинхорлоо дасгалжуулагчтай Шинэ өнөөдөр сургууль
Ахлах нас:
I байр: Р.Өлзийхишиг захиралтай Чулуунцэцэг дасгалжуулагчтай 34-р сургууль
II байр: М.Батнасан захиралтай Дэлгэрмаа дасгалжуулагчтай 163-р сургууль
Байгууллагын нэгдсэн дүнгээр:
I байр: М.Батнасан захиралтай Дэлгэрмаа дасгалжуулагчтай 163-р сургууль
II байр: Ж.Маргад захиралтай Содгэрэл дасгалжуулагчтай Сингапур скүүл оф Монголиа сургууль тус тус шалгарч Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
🔹Тэмцээнд оролцсон нийт баг хамт олондоо талархал илэрхийлж дараа дараагийн тэмцээнд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.