Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЖЮҮЖИЦҮГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2025 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Хан-Уул дүүргийн Жюүжицүгийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Жюүжицүгийн холбоотой хамтран 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт зааланд зохион байгууллаа.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн
Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Т.Уранчимэг
Хан-Уул дүүргийн "Хан-Эко тээвэр" ОНӨААҮГ-ын захирал, Монголын Жюүжицүгийн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Чинзоригт нар хүрэлцэн ирлээ.
Тэмцээнийг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн тамирчидад баяр хүргэж спортын өндөр амжилтыг хүсэн ерөөж үг хэллээ.
Тэмцээнд нийт 29 байгууллагын 115 тамирчин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Энэхүү тэмцээн нь Монголын Хүүхдийн Спортын VIII наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм.
Хан-Уул дүүргийн харъяат сургуулиуд болон клубудыг төлөөлөн оролцож буй баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье!

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.