Мэдээ

Кураш бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 08 дугаар сарын 01-нээс 04-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос улсын Чонжу хотноо зохион байгуулагдлаа. Тэмцээнд Азийн орнуудын 500 гаруй т

Кураш бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 08 дугаар сарын 01-нээс 04-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос улсын Чонжу хотноо зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Азийн орнуудын 500 гаруй тамирчин оролцсоноос МУГД Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож мөнгөн медаль 2, хүрэл медаль 2 тус тус хүртлээ.
Залуучуудын ангилалд:
-70кг : Г.Марал мөнгөн медаль
+70кг : Б.Номуунзаяа хүрэл медаль
Өсвөрийн ангилалд:
-48кг : Г.Гийгүүлэн хүрэл медаль
+63кг : Э.Анхилуун мөнгөн медаль тус тус хүртлээ.
Баг тамирчиддаа халуун баяр хүргэе.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.