Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 16:00 цагт ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд тэмцээн зохион байгуулагч Ертөнцийн Хамаг Монголчуудын спортын холбооны гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Саранцэцэг, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Т.Уранчимэг, Улаан-Үдэ хотын Депутатчдын хотын зөвлөлийн Нийгмийн бодлогын хорооны дарга Егоров Денис Евгеньевич, ОХУ-ын Иркутск хотын “Союз” багийн ахлагч Логинов, Олег Иванович нарын хүндэт зочид оролцлоо.
Тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан дүүргийн Соёлын ордон болон төр, төрийн бус байгууллагууддаа талархал илэрхийлье.
Тэмцээнд оролцож буй нийт баг тамирчид, дасгалжуулагчдад спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.