Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор зохион байгуулагдаж буй дүүргийн аварга шалгаруулах өсвөр үеийн чөлөөт бөх, сонгомол бөхийн тэмцээн 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Биеийн тамир, спортын хороонд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 12 байгууллагын 180 тамирчин хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Тэмцээний Ерөнхий шүүгчээр Монголын чөлөөт бөхийн холбооны Олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн ажиллаа.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Бат-Оргил
Биеийн тамир, спортын хорооны дарга Т.Уранчимэг нар хүрэлцэн ирлээ.
Чөлөөт бөхийн спортоор олон жил тамирчдаа амжилттай бэлтгэн дасгалжуулсан НЕБС-н 59-р сургуулийн багш, дасгалжуулагч В.Мөнхдалай, мөн шүүгчээр олон жил үр бүтээлтэй ажилласан улсын шүүгч А.Батмөнх нарыг Хан-Уул дүүргийн 60 жилийн ойн медалиар тус тус шагналаа.
Энэхүү тэмцээн нь бөхийн спортыг хөгжүүлэх, бие бялдрын бэлтгэлжилтийг сайжруулах, спортын ур чадварыг дээшлүүлэх, бөхийн спортоор хичээллэх дур сонирхлыг нэмэгдүүлэх, дүүргийн өсвөр үеийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах зорилготойгоор зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.