Мэдээ

МОНГОЛ УЛСЫН СПОРТЫН МАСТЕР, ДАСГАЛЖУУЛАГЧ АГСАН П.ТУУЛЫН НЭРЭМЖИТ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НАСАНД ХҮРЭГЧДИЙН "ХОНХТОЙ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН"-ий НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

МОНГОЛ УЛСЫН СПОРТЫН МАСТЕР, ДАСГАЛЖУУЛАГЧ АГСАН П.ТУУЛЫН НЭРЭМЖИТ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НАСАНД ХҮРЭГЧДИЙН "ХОНХТОЙ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН"-ий НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Мэдээ
Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлөөс 2026 оны 04 дүгээр сарыг хөгжлийн бэрхшээлтэй хүний спортыг дэмжих сар болгон зарласантай холбогдуулан дүүргийн аварга шалгаруулах "Хонхтой бөмбөг"-ийн тэмцээнийг 2026 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгуулж 6 дүүргийн 9 багийн 60 тамирчин оролцлоо.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа, БТСУХ мэргэжилтэн Ч.Базарсүрэн, Э.Хүрэлчулуун, НХХ даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Баатарсүрэн, Монголын хонхтой бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Мөнхдэлгэр, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны тэргүүн Ч.Дэлгэрмаа, БНСУ-ын Инчон хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын хорооны дэд ерөнхийлөгч ЧҮЭ И СҮН нар хүрэлцэн ирлээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.