МУ Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн, 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн хэмжээний төрийн ба төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчдын дунд “Алхахад цаг гаргая” аяны 2 дахь алхалт 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа.
Аяныг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн үг хэллээ.
Алхалт “Ар зайсангийн ам-Дугуй цагаан” чиглэлд хөгжөөнт тоглоом болон корнхол тэмцээнийг зохион байгуулж 8 байгууллагын 192 ажилтан албан хаагч оролцлоо.
Арга хэмжээний байгууллагын нэгдсэн дүнгээр:
I байр- Д.Энхбаатар эрхлэгчтэй 46 дугаар цэцэрлэг
II байр-Б.Цэнд-Аюуш эрхлэгчтэй 53 дугаар цэцэрлэг
III байр- Д.Алимаа Засаг даргатай 8 дугаар хороо шалгарсныг дүүргийн БТСХ үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
Алхалтад идэвхтэй оролцсон нийт байгууллага хамт олонд талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.