Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Мэдээ
Монгол Улсын “Биеийн тамир спортын тухай хууль”, Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын дунд цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 2026 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр “СТЕППЕ АРИНА" -д зохион байгууллаа.
Тэмцээнд 25 цэцэрлэгийн 27 багийн 810 гимнастикч, 3000 гаран эцэг эх асран хамгаалагч, багш дасгалжуулагч оролцлоо.
Тус тэмцээний нээлтийн ажиллагаанд Засаг даргын орлогч Ч.Базарзаяа, НХХ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Баатарсүрэн, БТСХ-ны дарга Т.Уранчимэг болон цэцэрлэгүүдийн эрхлэгч нар оролцож, Засаг даргын орлогч Ч.Базарзаяа тэмцээнийг нээж үг хэллээ.
Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн хүүхдийн 67, 72,223-р цэцэрлэгийн бяцхан авьяастнууд урлагийн тоглолт үзүүллээ.
Тэмцээний шилдгүүдээр:
✅Шилдэг хувцаслалттай баг- Ж.Жавзан эрхлэгчтэй 12 дугаар цэцэрлэг
✅Үзэгчдийн таашаал хүртсэн багаар- В.Алтангэрэл эрхлэгчтэй 243 дугаар цэцэрлэг
✅Онцлох багаар-Э.Батнавч эрхлэгчтэй 250 цэцэрлэгийн 2 р баг
🥉Г.Энхтуяа эрхлэгтэй 223 дугаар цэцэрлэг
🥈Э.Батнавч эрхлэгчтэй 250-р цэцэрлэгийн 1р баг
🥇А.Ариунаа эрхлэгтэй 308 цэцэрлэг тус тус шалгарч нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Тэмцээнд оролцсон нийт багш дасгалжуулагч, бяцхан тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.
Тэмцээн зохион байгууллахад туслалцаа үзүүлсэн AIC STEPPE ARENA хамт олонд талархал илэрхийлье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.