Мэдээ

АЛХАХАД ЦАГ ГАРГАЯ АЯНЫ 3 ДАХЬ УДААГИЙН АЛХАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АЛХАХАД ЦАГ ГАРГАЯ АЯНЫ 3 ДАХЬ УДААГИЙН АЛХАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Мэдээ
МУ Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн, 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн хэмжээний төрийн ба төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчдын дунд “Алхахад цаг гаргая” аяны 3 дахь удаагийн алхалт 2026 оны 05 дугаар сарын 02-ны зохион байгуулагдлаа.
Алхалтын аяныг нээж Биеийн тамир, спортын хорооны дарга Т.Уранчимэг үг хэллээ.
Өнөөдрийн алхалт “Ар зайсангийн ам-Дугуй цагаан” чиглэлд явагдаж, корнхол болон хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгуулж 5 байгууллагын 148 ажилтан албан хаагч оролцлоо.
Арга хэмжээнд байгууллагын нэгдсэн дүнгээр:
I байр- А.Дэжидсүрэн эрхлэгчтэй 29 дүгээр цэцэрлэг
II байр-П.Лхагвасүрэн эрхлэгчтэй 35 дугаар цэцэрлэг
III байр- Д.Эрдмаа эрхлэгчтэй 41 дүгээр цэцэрлэг шалгарсныг дүүргийн БТСХ үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
Алхалтад идэвхтэй оролцсон нийт байгууллага хамт олонд талархал илэрхийлье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.