
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн, 2026 оныг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн ба төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчдын дунд ажлын байрны дасгалыг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 үе шаттай зохион байгуулж, шүүгчийн шатны шалгаруулалтыг 05 дугаар сарын 16-ны өдөр БТСХ зааланд зохион байгууллаа. Аян 2 сарын турш үргэлжилж нийт 25 байгууллагын 7897 ажилтан, албан хаагч хамрагдлаа.

БТСХ дарга Т.Уранчимэг хаалтын үйл ажиллагаанд үг хэлж, шагнал гардууллаа.

Шүүгчийн шатны шалгаруулалтыг ОУХМ, улсын шүүгч Б.Золбаяр, ОУХМ, олон улсын шүүгч Б.Ичинхорлоо, ОУХМ, улсын шүүгч Б.Өлзийжаргал, ОУХМ, улсын шүүгч Гантөгс нар шүүн явууллаа.

Нийлбэр дүнгээр:
V байр- Л.Нямсүрэн эрхлэгчтэй 218-р цэцэрлэг
IV байр- Д.Хишигболд захиралтай Насан туршийн суралцахуйн төв
III байр- Б.Батчимэг эрхлэгчтэй 342-р цэцэрлэг
II байр- П.Лхагвасүрэн эрхлэгчтэй 35-р цэцэрлэг
I байр- Г.Лхагважаргал эрхлэгчтэй 322-р цэцэрлэг тус тус шалгарлаа.
Аянд оролцсон нийт байгууллага хамт олонд талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.