Мэдээ

"УЛААНБААТАР МАРАФОН-2026” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"УЛААНБААТАР МАРАФОН-2026” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Мэдээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт 2026 оны 05 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо 11 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Марафонд нийт 46306 гүйгчид оролцсоноос Хан-Уул дүүргээс 7080 гүйгчид хамрагдлаа.
Марафоны үеэр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хан-Уул марафон-2026” спорт, соёл урлагын арга хэмжээг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Соёлын ордон, Биеийн тамир спортын хороо болон дэргэдэх хэлтэс албадууд хамтран зохион байгуулж 29 байгууллагын 350 ажилтан, албан хаагч оролцлоо.
Нээлтийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, Засаг даргын орлогч Ч.Базарзаяа нар хүрэлцэн ирлээ. Хуваарьт талбайд( Гадаад явдлын яамны авто машины зогсоол) корнхол (эр,эм), даамны тэмцээнүүдийг 3 насны ангиллаар зохион байгуулж төрөл тус бүрт эхний 3 байрыг шалгаруулж шагнаж урамшууллаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.