МУ Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн, 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн хэмжээний төрийн ба төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчдын дунд “Алхахад цаг гаргая” аяны 4 дэхь удаагийн алхалт 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа.
Алхалт “Ар зайсангийн ам-Дугуй цагаан” чиглэлд явагдаж, аяга өрөлт болон корнхолын тэмцээнийг зохион байгуулж 7 байгууллагын 124 ажилтан албан хаагч оролцлоо.
Арга хэмжээнд байгууллагын нэгдсэн дүнгээр:
I байр- Б.Баярмаа эрхлэгчтэй 65 дугаар цэцэрлэг
II байр-Ц.Зул захиралтай 59 дүгээр сургууль
III байр- С.Эрдэнэчимэг эрхлэгчтэй 71 дүгээр цэцэрлэг шалгарсныг дүүргийн БТСХ үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
Алхалтад идэвхтэй оролцсон нийт байгууллага хамт олонд талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.