Мэдээ

АЛХАХАД ЦАГ ГАРГАЯ АЯНЫ V ДАХЬ УДААГИЙН АЛХАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АЛХАХАД ЦАГ ГАРГАЯ АЯНЫ V ДАХЬ УДААГИЙН АЛХАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Мэдээ
МУ Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн, 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн хэмжээний төрийн ба төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчдын дунд “Алхахад цаг гаргая” аяны 5 дахь удаагийн алхалт 2026 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдлаа.
Алхалтын аяныг нээж Биеийн тамир, спортын хорооны дарга Т.Уранчимэг үг хэллээ.
Өнөөдрийн алхалт “Ар зайсангийн ам-Дугуй цагаан” чиглэлд явагдаж, спорт аяга өрөлт болон корнхолын тэмцээнийг зохион байгуулж 9 байгууллагын 168 ажилтан албан хаагч оролцлоо.
Арга хэмжээнд байгууллагын нэгдсэн дүнгээр:
I байр- А.Жаргалтуяа Засаг даргатай 13 дугаар хороо
II байр-С.Эрдэнэ-Ундрах эрхлэгчтэй 72 дугаар цэцэрлэг
III байр- А.Даваадэмбэрэл Засаг даргатай 15 дугаар хороо шалгарсныг дүүргийн БТСХ үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
Алхалтад идэвхтэй оролцсон нийт байгууллага хамт олонд талархал илэрхийлье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.