Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн нэрэмжит Хөл бөмбөгийн тэмцээн 2026 оны 06-р сарын 07-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд ахлах , бага насны ангилалаар зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээний ахлах насны ангилалд 8 баг, Бага насны ангилалд 7 багийн 300 гаруй өсвөрийн хөл бөмбөгийн баг тамирчид хурд хүч , авхаалж самбаа , ур чадвараа шалган өрсөлдсөнөөс:
Ахлах насанд
Тэргүүн байрт: Л.Цэрэнханд захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургууль
Дэд байрт: Д.Ган-Уяа захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургууль
Гутгаар байрт: Ч.Ундармаа захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургууль.
Ахлах насны шилдэг довтлогчоор Б.Отгонболд дасгалжуулагчтай 32 дугаар сургуулийн сурагч Б.Саруултөгс
Шилдэг хамгаалагчаар М.Анар дасгалжуулагчтай 18 дугаар сургуулийн сурагч Ч.Энхмөнх
Шилдэг хаалгачаар Гэрэлт-Од дасгалжуулагчтай 52 дугаар сургуулийн сурагч М.Ганбаатар
Бага насны ангилалд:
Тэргүүн байрт: Өлзийхишиг захиралтай Б.Одонтуяа дасгалжуулагчтай 34 дүгээр сургууль
Дэд байрт: Ундармаа захиралтай Б.Отгонболд дасгалжуулагчтай 32 дугаар сургууль
Гутгаар байрт: Г.Цэлмүүн захиралтай , Д.Амармэнд дасгалжуулагчтай Hobby сургууль
Бага насны шилдэг довтлогчоор 34 дугаар сургуулийн сурагч Дөлгөөнмөрөн
Шилдэг хамгаалагчаар Hobby сургуулийн сурагч О.Золбоо
Шилдэг хаалгачаар 32 дугаар сургуулийн сурагч Хүслэн нар шалгарч багийн дүнгээр 32 дугаар сургууль шалгарч Шилдэг баг цомын эзэд боллоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.