Монголын ахмадын байгууллагын 95 жилийн ойг угтан зохион байгуулж буй "Идэвхтэй насжилт-Дасгал хөдөлгөөн" аяны хүрээнд спорт заалаар үйлчлүүлдэг ахмад иргэдийн дунд гийрийн спортын ач тус болон гимнастикийн дасгал хөдөлгөөн, хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгуулж 30 ахмад иргэн оролцлоо.
Өдөрлөгийг нээж Хан-Уул дүүргийн Биеийн тамир,спортын хорооны дарга Т.Уранчимэг үг хэллээ.
Арга хэмжээнд:
I байр- Цоглог баг
II байр- Гавшгай баг
III байр- Цахиур баг шалгарсныг спорт хороо өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.