Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ СПОРТЫН ЗУНЫ VIII НААДМЫН СУРЫН ХАРВААНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ СПОРТЫН ЗУНЫ VIII НААДМЫН СУРЫН ХАРВААНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Мэдээ
Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Монголын Үндэсний спортын наадмын 8 дахь наадам 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 03-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Их наадмын анхан шат болох Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын хороо хамтран сур, шагайн төрлүүдээр 2026 оны 06 дугаар сарын 26-28 ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгт зохион байгуулж байна. Өнөөдөр "Сур харваа"-ны дөрвөн төрлөөр төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбайд Хан-Уул дүүргийн баг тамирчид мэргэн харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Биеийн тамир,спортын хорооны дарга Т.Уранчимэг, 9-р хорооны засаг дарга Ц.Гантулга, ахлах дасгалжуулагч Б.Угтахбаяр нар хүрэлцэн ирлээ. Мөн нээлтийн үеэр Монгол Улсын Төрийн далбааг МУ-ын даян мэргэн Ц.Баасанхүү, МУ-ын даян мэргэн Д.Эрдэнэтуяа нар мандууллаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.