Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ СПОРТЫН ЗУНЫ VIII НААДМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ СПОРТЫН ЗУНЫ VIII НААДМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Мэдээ

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Монголын Үндэсний спортын наадмын 8 дахь наадам 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 03-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Их наадмын анхан шат болох Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо хамтран сур, шагайн төрлүүдээр 2026 оны 06 дугаар сарын 26-28 ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгт зохион байгуулж байна. Наадамд 18 хорооны 400 гаран тамирчин спортын 6 төрлөөр өрсөлдөж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд:
Хан-Уул дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч Засаг дарга Б.Цэрэн
Хан-Уул дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч, 20-р хорооны Засаг дарга Э.Насан-Очир
Хан-Уул дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч, 24-р хорооны Засаг дарга А.Отгон-Эрдэнэ
9-р хорооны Засаг дарга Б.Гантулга
4-р хорооны Засаг дарга Н.Оюун-Эрдэнэ
Биеийн тамир, спортын хорооны дарга Т.Уранчимэг нар хүрэлцэн ирлээ.
МУ төрийн далбааг МУГЖ уртын дууч Г.Энхбаатар, Үндэсний спортын VI,VII-р наадмын " Ширээний шагай"-н аварга Ц.Оюунчулуун нар мандууллаа.
Мөн ардын дууч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Д.Бурмаа хүрэлцэн ирж ая дууны мэндчилгээ дэвшүүлж, XIII дугаар хорооны иргэн Ц.Оюунчулуун Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн медалиар шагнагдлаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.