Мэдээ

БАЙГУУЛЛАГЫН НИЙТ АЛБАН ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ НЬ:

Монгол Улсын Ёс зүйн хорооны 2026 оны 03 дугаар тогтоолоор “Байгууллагын ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээний шалгуур үзүүлэлт, аргачлал”-ыг шинэчлэн баталж, Ёс зүйн хорооны 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна. Дээрх шийдвэр гарсантай холбогдуулан Ёс зүйн хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/286 дугаартай албан бичгээр дараах 6 чиглэлийг ирүүлсэн байна. Үүнд:

  1. Байгууллагын хэмжээнд ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг тооцох үнэлгээнд албан хаагчдыг бүрэн хамруулж, эрсдэлд өртөх шалтгаан, хүчин зүйлсийг тодорхойлж, хариу арга хэмжээг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх;
  2. Байгууллагад гарсан ёс зүйн зөрчлийн бүртгэлийг сайжруулж, зөрчил давтан гарахаас урьдчилан сэргийлэх, зөрчлийг бууруулах зорилтот арга хэмжээг хэрэгжүүлж, тайлагнах;
  3. Гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжид заасан хугацаанд бүрэн хийж, дэд хорооны дүгнэлтийг үндэслэж, ёс зүйн хариуцлага ногдуулах, зөрчлийн талаарх мэдээллийг тухай бүр өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулж, мэдээлэх;
  4. Албан томилолтоор ажиллаж буй төрийн албан хаагчдыг хүлээн авах /угтах, үдэх/ цайллага хийх, архи согтууруулах ундаа хэрэглэх, мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэх зэргээр хуулиар хориглосон үйлдэл гаргахгүй байх болон төрийн байгууллагын эд хөрөнгө, албаны машиныг зориулалт бусаар, хувийн хэрэглээнд хэрэглэхгүй байх /Үүнд: Төрийн байгууллага болон Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн нэгж, ТӨҮГ, ХК хамаарна/, түүнд хяналт тавих;
  1. Байгууллагын удирдлагын зүгээс эерэг соёлыг төлөвшүүлж, ёс зүйтэй, ил тод, шударга харилцаа, хандлагаар бусдыг үлгэрлэн манлайлж, ёс зүй, сахилга хариуцлагыг эрхэмлэх;
  2. Ёс зүйн дэд хорооны гишүүдийн урамшуулал болон шаардлагатай зардал, төсвийг шийдвэрлэж, үр дүнд хяналт тавих.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.