2021 оны 03 дугаар сарын 15-28 ны хооронд улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулагдсан Биеийн дархлааг дэмжих “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” биеийн тамирын арга хэмжээнд Нийслэлийн бүсийн хэмжээнд 6469 иргэн оролцож 125.755 км зам туулсанаас :
Хан-Уул дүүргээс 1343 иргэн хамрагдаж нийт 16417 км зам туулж III байрт шалгарсан сайхан амжилтыг үзүүллээ. Өнөөдөр буюу 04 сарын 05-ны өдөр дүүргийн хэмжээнд амжилттай оролцсон байгууллага, хамт олон, иргэдийн нэгтгэсэн дүнг гаргалаа.
Байгууллагын нэгдсэн дүнгээр:
I – р байрт 52-р сургууль
II-р байрт 144-р цэцэрлэг
III- р байрт Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс шалгарч тус бүр Хан-Уул дүүргийн биеийн тамир, спортын хорооны заалаар 1 өдөр үйлчлүүлэх эрхээр шагнууллаа.
Мөн дүүргийн шилдэг эрэгтэй гүйгчээр:
ХУД-ын Засаг даргын дэргэдэх “Хөл бөмбөг”-ийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч 78 настай ахмад багш Б.Болд
Шилдэг эмэгтэй гүйгчээр:
6-р хорооны иргэн С.Мөнгөнгэрэл нар тус тус шалгараад байна:
" Ковид-19" цар тахлын хорио цээрийн дэглэмийн улмаас шагналыг олгох хугацааг жич зарлана. Цахим гүйлтэнд идэвхтэй хамрагдсан
"Эрүүл амьдралын төлөөх -Эко Хан-Уулынхандаа баярлалаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.