Мэдээ

Насанд хүрсэн 2 хүн тутмын 1 нь илуудэл жинтэй байна

Насанд хүрсэн 2 хүн тутмын 1 нь илуудэл жинтэй байна
Мэдээ

НАСАНД ХҮРСЭН 2 ХҮН ТУТМЫН 1 НЬ ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ БАЙНА.

НАСАНД ХҮРСЭН 2 ХҮН ТУТМЫН 1 НЬ ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ БАЙНА.
Мэдээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэчлэн гаргасан “Идэвхтэй хөдөлгөөний зөвлөмж”-д бүх насны хүн ам, бие бялдрын байдлаас үл хамааран идэвхтэй байх боломжтой. Хөдөлгөөн бүр чухал ач холбогдолтой байдгийг онцлоод 7 хоногт 150-300 минут дунд зэргийн болон өндөр эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, хүүхэд, өсвөр насныхан өдөрт дунджаар 60 минут дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөжээ.
Манай улсын хувьд 9-12 настай хүүхдийн таргалалтаар тивдээ тэргүүлдэг. Мөн насанд хүрсэн 2 хүн тутмын 1 нь илүүдэл жинтэй гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргасан.
Тиймээс БТСУХ нийтийн дасгал хөдөлгөөнийг өргөн хүрээтэй зохион байгуулах, олон нийтийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ хамгаалах дадал зуршилд хэвшүүлэх, иргэдэд энэ чиглэлийн мэдлэг мэдээлэл өгөх ажлыг илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэ дагуу нийтийн дасгал хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлэх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн БТС-ын хороодод нийтийн биеийн тамирын чиглэлээр мэргэшсэн багш бэлтгэх сургалтыг өнөөдрөөс эхлүүллээ.
“Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье” уриатай, онол, практик хослох богино хугацааны уг сургалтыг “Биеийн тамирын чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Тунгалаг, “Үнэгүй фитнес” ТББ-ын багш, Олон улсын хэмжээний мастер Л.Саруулбат болон бусад багш нар удирдан явуулна.
Сургалтын эхний өдөр харьяа байгууллагын 108 мэргэжилтэн “Таргалалт ба багшлах арга зүй”-н талаар мэдлэг боловсролоо дээшлүүллээ. Дараа дараагийн сургалтууд сэтгэл зүй, хоол зүй, хүний биеийн бүтэц зэрэг үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.


Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.