Токиогийн олимпын наадмыг Монголын жүдочид тун ч өнгөтэй эхлүүлж, түүхэндээ анх удаа гурван удаа авлаа. Энэ нь Монголын тамирчид “Лондон-2012”-оос тав (Н.Түвшинбаяр, Н.Төгсцогт нар мөнгө, С.Ням-Очир, С.Батцэцэг, У.Мөнх-Эрдэнэ), “Мехико-1968” (Ж.Мөнхбат мөнгө, Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл), “Моска 1980” (Ц.Дамдин, Ж.Даваажав нар мөнгө, Д.Оюунболд, Р.Даваадалай мөнгө), “Бээжин-2008” (Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар алт, О.Гүндэгмаа, П.Сэрдамба нар мөнгө) олимпоос дөрвөн медаль авсны дараа орох үзүүлэлт.
Токиогийн олимпоос Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаи мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Азийн аварга, ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртсэн. Ингэснээр Монголын жүдочид багийн дүнгээр VI байрт орлоо.
Багийн дүнгээр Япон улс (есөн алт, нэг мөнгө, нэг хүрэл) тэргүүлж, Косово (хоёр алт) II, Франц (нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл) III, Гүрж (нэг алт, гурван мөнгө) IV, Чех (нэг алт) V байр эзлэв.
Өнөөдөр Монголын жүдочид багийн барилдаантай. Манай багийн эхний учраа БНСУ-ын жүдочид.
Олимпын наадмаас медаль авсан Монголын тамирчид хэн, хэн бэ
Монгол Улс тэртээ 1964 онд болсон олимпийн наадамд анх удаа оролцон, олимпизмын үйл хэрэгт нэгдсэн билээ. Ази тивд анх удаа зохион байгуулсан Токиогийн олимпод Монгол Улс чөлөөт бөх, буудлага, дугуй, гимнастик, хөнгөн атлетикийн төрөлд 21 тамирчнаа сойсон түүхтэй.
Улмаар дараагийнх нь буюу “Мехико-1968” олимпоос Монгол Улсын түүхэн дэх анхны медалийг Гавьяат тамирчин, Ардын багш Ч.Дамдиншарав хүртэн, анхны жимийг нь гаргасан бол Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат мөнгө, Ардын багш Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медаль хүртсэн билээ.
Монгол Улс олимпод амжилтын анхны салхиа хагалахдаа тэгж дөрвөн медаль хүртсэн түүхтэй. Тэдний амжилт булган сүүлтэй байж өдгөө Монголын тамирчид хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл медалиар энгэрээ мялаагаад байна.
Олимпын аварга болсон
-Булган аймгийн Сайхан сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр (Жүдо, “Бээжин-2008”)
-Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Бадар-Ууган (Бокс, “Бээжин-2008”)
Мөнгөн медаль авсан
-Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат (Чөлөөт бөх, “Мехико-1964”)
-Увс аймгийн Хяргас сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Х.Баянмөнх (Чөлөөт бөх, “Мюнхен-1972”)
-Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат бөх, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга З.Ойдов (Чөлөөт бөх, “Монреаль-1976”)
-Хэнтий аймгийн Баян-Адрага сумын харьяат бөх, Ардын багш, Гавьяат тамирчин, улсын начин Ц.Дамдин (Жүдо, “Москва-1984”)
-Булган аймгийн Тэшиг сумын харьяат, Гавьяат тамирчин, улсын начин Ж.Даваажав (Чөлөөт бөх, “Москва-1980”)
-Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа (Буудлага, “Бээжин-2008”)
-Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Сэрдамба (Бокс, “Бээжин-2008”)
-Булган аймгийн Сайхан сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр (Жүдо, “Лондон-2012”)
-Гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт (Бокс, “Лондон-2012”)
-Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д.Сумъяа (Жүдо, “Рио-2016”)
-Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаи (Жүдо, “Токио-2020”)
Хүрэл медаль авсан
-Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат, Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав (Чөлөөт бөх, “Мехико-1968”)
-Төв аймгийн Лүн сумын харьяат, Ардын багш, Гавьяат тамирчин, улсын харцага Д.Сэрээтэр (Чөлөөт бөх, “Мехико-1968”)
-Увс аймгийн Тэс сумын харьяат, Гавьяат тамирчин, Азийн аварга, улсын начин Т.Артаг (Чөлөөт бөх, “Мехико-1968”)
-Ховд аймгийн Дарви сумын харьяат, Гавьяат тамирчин, улсын начин Р.Даваадалай (Жүдо, “Москва-1980”)
-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Оюунболд (Чөлөөт бөх, “Москва-1980”)
-Гавьяат тамирчин Н.Энхбат (Бокс, “Сөүл-1988”)
-Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат, Гавьяат тамирчин Н.Баярсайхан (Бокс, “Барселона-1982”)
-Дэлхийн аварга, Гавьяат тамирчин, буудлагын төрөлд медаль авсан Монголын анхны тамирчин Д.Мөнхбаяр (Буудлага, “Барселона-1982”)
-Дархан-Уул аймгийн Дархан хотын харьяат, Гавьяат тамирчин Д.Нармандах (Жүдо, “Атланта-1996”)
-Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар (Жүдо, “Афин-2004”)
-Увс аймгийн Тэс сумын харьяат, Гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт С.Ням-Очир (Жүдо, “Лондон-2012”)
-Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг (Чөлөөт бөх, “Лондон-2012”)
-Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ (Бокс, “Лондон-2012”)
-Дорнод аймгийн харьяат, Гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай (Бокс, “Рио-2016”).
-Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт М.Уранцэцэг (Жүдо, “Токио-2020”)
-Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, Азийн аварга Ц.Цогтбаатар (Жүдо, “Токио-2020”).
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.