Мэдээ

БИЕ ЧИЙРЭГЖҮҮЛЭХ НАЙМАН ДАСГАЛ

“БИЕ ЧИЙРЭГЖҮҮЛЭХ НАЙМАН ДАСГАЛ”-ЫН АРГАЧЛАЛ

Найман дасгал нь Найман хөдөлгөөнтэй. Дасгалыг хийхдээ бүх биеэ суллаж хийнэ.

Дотоод эрхтнүүдийн хөдөлгөөнийг идэвхжүүлэх, үйл ажиллагааг сайжруулах, биеийн гадна, дотоод суваг судлыг нээнэ.

Дасгалыг байнга хийснээр хүний биеийг чийрэгжүүлж, эрүүл мэндийг хамгаалахаас гадна сэтгэлийн санааны хямралаас гаргаж тайвшруулж өгнө.

Дасгалыг хийхдээ хамраараа амьсгал авч, амаараа амьсгал гаргахдаа гүн биш намуун зөөлөн урт, амьсгална.

 

ДАСГАЛ ХИЙХЭД МӨРДӨХ ЖУРАМ

Хөгжмийн аянд Хөдөлгөөн, Амьсгалыг тохируулна.

Харц

Градус

Гарын барил

Хөлийн тавил

Бэлтгэх байдал:

Хөлөө мөрний хэмжээнд тавина. Хөл тэгш байна.

Гараа хажуу тийш аажим болгохдоо гарын алгыг ар тийш харуулж 30 градусаас дээш өргөж 45 градуст хэвлийн өмнө хоёр гарын хурууны үзүүрийг нэг нударгын зайтай өөдөөс харуулан барьж 3 секунд зогсоно.

Нүдний харц урагш 90 градус тэгш харсан байна.

Анхаарах зүйл:

Хөлөө мөрний хэмжээнээс ойр, хол тавьж болохгүй.

Хөлийн өлмийг гадагш хазайлгаж тавьж болохгүй.

Хөлөө өвдгөөр нугалахдаа хэт доош нугалж болохгүй.

Гараа хажуу тийш болгохдоо хурдтай хийж болохгүй.

Гараа хэвлийн өмнө барихдаа хурууны үзүүрийг дээш, доош болгож болохгүй. Эрхий хурууг дээш өргөхгүй.

Нурууг урагш бөгтийлгөж, ар тийш гэдийж, хэвлийгээ цүдийлгэж болохгүй.

Нүдээ дээш, доош хөдөлгөж болохгүй.

 

нэгдүгээр дасгал. ХОЁР ГАРААР ТЭНГЭР ТУЛАХ

Хоёр гарын алгыг аажим өөд харуулан хуруунуудыг салаавчлан барина.

Гараа салаавчилсан хэвээр дээш болгохдоо өвдгөө тэнийлгэн хоолойн өмнө гараа эргүүлэн сарвуугаар 90 градус нугалан дээш өргөхдөө толгойгоо гэдийлгэж хурууны үзүүрийг хараад толгойгоо тэгшилж урагш харахдаа гараа улам дээш өргөн хоёр чихэнд ойртуулна.

Гараа доош аажим буулгахдаа мөрний хэмжээнд иртэл гарыг сарвуугаар 90 градус ар тийш нугалсан хэвээр байна. Мөрний хэмжээнээс доош буулгахдаа гараа тэнийлгэж өвдгөө бага зэрэг нугалж гараа хэвлийн өмнө алгыг өөд харуулан барьж зогсоно.

Дасгалыг 3 удаа давтаж хийнэ.

Анхаарах зүйл:

Хурууг салаавчлан барихдаа хуруугаа хэт дотогш болгохгүй.

 

хоёрдугаар дасгал. НУМ СУМААР БҮРГЭДИЙГ ХАРВАХ

Нэгдүгээр дасгалын төгсгөлийн Хөлөө мөрний хэмжээнээс илүү зайнд тавихдаа хоёр гарын алгыг өөр лүүгээ харуулан зөрүүлэн барихдаа зүүн гарыг гадна талд баруун гарыг дотор талд цээжний өмнө бариад өвдгөө тэгшлэн зогсоно.

Өвдгөө 90 градус нугалж доош суухдаа зөрүүлэн барьсан зүүн гарын долоовор хурууг тэгш бусад хурууг 1,2-р үеэр нугална. Баруун гарын хуруунуудыг 1,2-р үеэр нугална. Эрхий хурууг салгахгүй.

Гараа зүүн тийш сунгахдаа гараа дагуулж зүүн тийш хараад сарвуугаар ар тийш 90 градус нугалан долоовор хурууг дээш гозойлгон барина. Баруун гарыг ар тийш татахдаа эгэмний өмнө мөрний хэмжээнд барина. Хоёр гарыг зэрэг сунгаж татаж хөдөлгөнө.

Дээш босохдоо эгэмний өмнө барьсан баруун гарыг эргүүлэн тэнийлгэж алгыг ар тийш харуулан сунгаж баруун хөлд хүндийн төвийг өгч хоёр гарыг хамт буулгахдаа зүүн хөлөө татна.

Зүүн баруун хоёр талдаа ээлжлэн хийнэ.

Баруун талдаа хийж дуусаад Хоёр гараа буулгахдаа харцаа урагш болгож зүүн хөлөө мөрний хэмжээнд татаж өвдгөөр хагас нугалж гараа хэвлийн өмнө алгыг өөд харуулан барьж зогсоно.

Анхаарах зүйл:

Доош суухдаа хөлөө мөрний хэмжээнээс илүү зайнд тавьж морь унаж байгаа мэт урагш бөгтийхгүй, ар тийш гэдийхгүй сууна.

Хөлийг өвдгийг хоёр тийш, өлмийг гадагш болгож болохгүй. Мөрөө дээш өргөхгүй.

 

гуравдугаар дасгал. ТЭНГЭР ГАЗРЫГ ТУЛАХ

Хоёрдугаар дасгалын төгсгөлийн гараа урдаа барьсан байрлалаас Зүүн гарыг дээш өргөхдөө эгэмний өмнө талд эргүүлэн алгыг дээш харуулан сарвуугаар ар тийш 90 градус нугалан дунд хурууг мөрний дээд талд тохойгоо бага зэрэг нугалж барьж зогсоно. Гарыг дээш өргөхдөө өвдгөө тэгшилнэ. Толгой тэгш, харц урагш харсан байна.

Баруун гарыг тохойгоор нугалж алгыг доош хурууны үзүүрийг урагш харуулан 30 градуст барина.

Зүүн гарыг доош нь буулгахдаа хөлөө өвдгөөр бага зэрэг нугалан хоёр гараа хэвлийн өмнө алгыг өөд харуулан бариад баруун талдаа хийнэ.

Дасгалыг дуусгахдаа баруун гарын алгыг урагш харуулан доош буулгаж хоёр гарын алгыг доош харуулан түнхний хажуу талд барьж зогсоно. Хөлөө өвдгөөр нугалсан хэвээр байна.

Анхаарах зүйл:

Толгойг гэдийлгэж, урагш, хазайлгаж болохгүй.

Гараа дээш болгохдоо толгойн орой дээр, хурууг ар тийш, доод талд барьсан гарын хурууг хажуу тийш хазайлгаж болохгүй.

Хөлөө нийлүүлэхгүй.

 

дөрөвдүгээр дасгал. ХҮЗҮҮГ ЭРГҮҮЛЖ АР ТИЙШ ХАРАХ

Гуравдугаар дасгалын төгсгөлийн гарын алгыг доош харуулан барьсан байрлалаас гарын алгыг ар тийш харуулан хажуу тийш 30 градус болгохдоо хөлөө тэгшилж гараа 45 градусаар дээш болгон ар тийш эргүүлэхдээ толгой хүзүүгээ зүүн гар тийш эргүүлэн ар тийш харна.

Гарын алгыг доош харуулан барихдаа толгойг урагш харуулан өвдгөө бага зэрэг нугална.

Баруун талдаа адил хийх боловч дасгалаа дуусгах үед гарын алгыг дээш харуулан хэвлийн өмнө барихдаа өвдгөө бага зэрэг нугалсан байна.

Анхаарах зүйл:

Гараа ар тийш эргүүлэхдээ нуруугаа ар тийш гэдийлгэж өвдгөө нугалж болохгүй.

Толгойг эргүүлэхдээ харцаа урагш болгож болохгүй.

 

тавдугаар дасгал. ХАГАС СУУЖ ЗҮҮН БАРУУН ТИЙШ НУРУУГ ЭРГҮҮЛЭХ

Дөрөвдүгээр дасгалын төгсгөлд гараа барьсан хэвээр хөлөө мөрний хэмжээнээс илүү зайнд баруун тийш тавиад хоёр гараа дээш болгон хоолойн өмнө эргүүлэн дээш сунгахдаа өвдгөө тэгшилнэ. Хоёр гараа хажуу доош буулгахдаа өвдгөө 90 градус нугалан морь унаж байгаа мэт доош сууж хоёр гарын алгыг гуяны дунд хэсэгт тавина. Толгой тэгш урагш харсан байна.

Дээшээ бага зэрэг босоод баруун гар тийш цээжээ хазайлгахдаа өвдгөө нугалан хүндийн төвийг баруун хөлд өгч бага зэрэг доош тонгойж цээжээ эргүүлэн баруун хөлийн үзүүрийг харан тонгойсон хэвээр цээжээ зүүн тал руугаа шилжүүлэхдээ баруун хөлийн дотор талыг харж толгойг ар тийш гэдийлгэн эргүүлж урагш харахдаа цээжээ, ахар сүүлээ тэгшлэн доош сууна.

Зүүн гар талдаа адил хийнэ. Дасгалын төгсгөлд нь дээш босохдоо баруун хөлөө баруун тал руу мөрний хэмжээнд татаад гараа дээш өргөхдөө өвдгөө тэнийлгэн гараа доош буулгахдаа нүүрний өмнүүр 5 см цээжний урдуур гарын алгыг доош харуулан хурууны үзүүрээ өөдөөс харуулан өвдгөө бага зэрэг нугалж зогсоно.

Анхаарах зүйл:

Цээжээрээ хэт урагшаа тонгойж, хэт хазайлгаж болохгүй.

Хөлөө хоёр тал руугаа шилжүүлэхгүйгээр хийж болохгүй.

 

зургаадугаар дасгал. НУРУУ БӨӨРИЙГ ЧИЙРЭГЖҮҮЛЭХ

Тавдугаар дасгалын төгсгөлд өөдөөс харуулсан хурууны үзүүрийг урагш харуулан хоёр гарыг дээш сунгаж өргөхдөө өвдгөө тэгшлэн чихний харалдаа бариад гараа доош буулгахдаа алгыг доош харуулан хурууны үзүүрийг өөдөөс нь харуулан цээжний өмнө бариад хоёр гараа эргүүлэн алгыг өөд харуулан суганы хажуу талаар хумсны араар ар тийш далны доод талаас хурууны үзүүрийг доош харуулан барьж алгаараа доош илэхдээ доош тонгойж, хонгоны доод талаас гараа хөндлөн барьж хөлийн өсгийгөөс өлмийн дээд тал хүртэл илнэ.

Өлмийн дээр тавьсан гараа урагш дээш өргөхдөө өвдгөө сайн тэнийлгэж гараа өргөн босохдоо алгыг урагш харуулан дээш сунган өргөөд доош буулгахдаа гарын алгыг өөдөөс харуулан доош буулгаад дахин илэх байдлаар 3 удаа давтан хийнэ.

Анхаарах зүйл:

Гараараа доош илэхдээ өвдөгөө нугалж болохгүй.

Гараа доош буулгахдаа заавал хөлний өлмий дээр тавина.

 

долдугаар дасгал. ХҮЧТЭЙ НУДАРГААР ХАРААГ САЙЖРУУЛАХ

Зургаадугаар дасгалын төгсгөлд доош буулгасан гараа зангидан ташаан толгой дээр бариад хөлөө мөрний хэмжээнээс илүү зайнд тавьж 90 градусаар өвдгөө нугалан морь унаж байгаа мэт сууж зүүн гараа урагш түлхэхдээ гараа харна.

Гараа харсан хэвээр зангидсан алгаа тэнийлгэн алгаа ар тийш 240 градус эргүүлэхдээ сарвуугаар гарын хурууг дээш болгон гадагш эргүүлэн алгыг өөд харуулан эрхий хурууг дотогш нугалан гараа атгаад дотогш харуулан татаж ташаан толгой дээр авчирна.

Баруун талдаа адил хийж гараа татахдаа дээш босож зүүн хөлөө татаж хоёр хөлөө нийлүүлэн зогсоно.

Анхаарах зүйл:

Гарыг урагш түлхэхдээ харахгүйгээр сул түлхэж болохгүй.

Гарыг эргүүлэхдээ уян хөдөлгөөн хийхгүй шулуун эргүүлж болохгүй.

 

наймдугаар дасгал. ХОР ТАЙЛЖ ТЭГШЛЭХ

Номхон зогссон хэвээр хөлийн өсгийг дээш өргөн өлмий дээр хуруун дээрээ зогсоно.

Бие тэгш толгой, нуруу тэгш байна. Харц урагшаа тэгш харсан байна.

Өлмий дээрээ сайн зогссоны дараа өсгийг зөөлөн бага зэрэг буулгаад дахин доош буулгана.

Хөлийн өсгийг доош буулгахдаа 1,2,3 гэсэн тоонд буулгана.

Анхаарах зүйл:

Дээш өсгийгөө өргөхдөө мөрөө өргөж болохгүй.

Өөр тийш харж болохгүй.

Тэнцвэр алдаж биеэ урагш хойш ганхуулж, дороо холхиж хөлөө хөдөлгөж болохгүй.

 

ДАСГАЛЫН ТАЙЛБАРЫГ БИЧСЭН: Монголын Бие тэтгэх Хийн дасгалын холбооны тэргүүн, Хийн дасгалын багш Х. Оюунбилэг.  2021.10.25

Хавсралт видео

Нэр Видео
Видео Аудио сонсох

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.