Хан-Уул дүүргийг төлөөлж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдаа сонгон шалгаруулах зорилгоор сорилго барилдааныг 2021 оны 11 сарын 08нд дүүргийн спортын ордонд 11:00 цагаас зохион явууллаа.Тус барилдаанд 2 сургуулийн 34 бөх 3 насны ангилалд уран мэхээ уралдуулж хүч оюунаа сорин барилдлаа.
Барилдааны 16 насны ангилалд тэргүүн байрт аварга ахлах сургуулийн бөх Э.Бат-Өлзий, 17 насны ангилалд аварга ахлах сургуулийн бөх Д.Сумъяабазар, 18 насны ангилалд аварга ахлах сургуулийн бөх Б.Ренчинжүгдэр нар шалгарч Монгол бөхийн өргөөнд 2021 оны 11 сарын 16-17 өдрүүдэд болох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Өсвөр залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн нь 60 гаруй жилийн түүхтэй. Үүнээс сүүлийн 6 жилийг завсаргүй Хан-Уул дүүргийн бөхчүүд багийн дүнгээр тэргүүлсэн сайхан амжилт гаргаад байгаа билээ.
Энэ барилдааны гарын даагаар завхан аймгийн харъяат аймгийн заан Ч.Нямдорж,дундговь аймгийн харъяат сумын заан Н.Дэлгэрдалай нар ажиллаж хөлийн цэцээрнийслэлийн 26-р сургуулийн багш Сэр-Од ажиллалаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.