Мэдээ

ӨСВӨР ҮЕИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАРИЛДААНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Үндэсний бөхийн 2021 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан Монгол бөхийн өргөөнд 2 өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус барилдаанд 21-н аймаг, 9-н дүүргийн шилдэгүүд хүч сорин өрсөлдөж, Хан-Уул дүүргийн өсвөрийн бөхчүүд амжилттай оролцож, багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарлаа.

18 насны ангилалд Аварга сургуулийн бөх Б.Ренчинжүгдэр шагналт байр, 17 насны ангилалд Аварга ахлах сургуулийн 12б ангийн сурагч Д.Сумъяабазар шагналт байр, 16 насны ангилалд Аварга ахлах сургуулийн 11б ангийн сурагч Э.Бат-Өлзий шагналт байрт тус тус шалгарлаа.

Мөн 17 насны ангилалд Аварга ахлах сургуулийн 12б ангийн сурагч Д.Сумъяабазар уран барилдаантай бөхөөр шалгарлаа.

1964 оноос тасралтгүй зохион байгуулсан түүхт барилдааныг сүүлийн жилүүдэд аймгуудад зохиож ирсэн бөгөөд энэ жил Улаанбаатар хотноо болсноороо онцлог байв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.