Мэдээ

ӨСВӨР ҮЕИЙН 2021 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЧӨЛӨӨТ БӨХИЙНТЭМЦЭЭНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

    Чөлөөт бөхийн 2021 оны өсвө үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 20-21нд "Хавай" спортын ордонд зохион байгуулагдлаа.     Монголын чөлөөт бөхийн залгамж халаа болсон тамирчдын өрсөлдөөн өнгөрсөн жил коронавирусийн цар тахлын улмаас болоогүй.

    Тэгвэл энэ жилийн тэмцээнд хот, хөдөөгийн өсвөр үеийн ангилалд 34 байгууллагын 229 тамирчин, залуучуудын ангилалалд 35 байгууллагын 254 тамирчин хүч үзэв. Тус тэмцээнд Хан-Уул дүүргээс өсвөр үеийн ангилалалд 21 тамирчин, залуучуудын ангилалд 19 тамирчины бүрэлдэхүүнтэй оролцсоноос 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар 5 дугаар байранд шалгарлаа.     Тэмцээний эмэгтэйчүүдийн 46 кг-ийн жинд Б. Энхням (Аварга сургууль) хүрэл медаль, 72 кг-ийн жинд Б.Дэлгэрцэцэг (Аварга сургууль) хүрэл медаль, Эрэгтэйчүүдийн 86 кг-ийн жинд Б.Энх-Амгалан (Аварга сургууль) хүрэл медаль, 92 кг-ийн жинд А.Билгүүн (Аварга сургууль) хүрэл медаль, 125 кг-ийн жинд Л.Батзориг (Аварга сургууль) мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүллээ.

    Тэмцээнд амжилттай оролцсон багш, дасгалжуулагч, тамирчиддаа баяр хүргэж, цаашдын спортод өндөр амжилт хүсэн ерөөе.

Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.