Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН НААДМЫН ОЛС ТАТАЛТЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Иргэдийн спортын наадмын олс таталтын тэмцээн аварга сургуулийн спорт зааланд амжилттай явагдаж шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээн 2021 оны 12 сарын 04нд явагдаж12 багийн 100 гаруй тамирчид 4 хэсэгт хуваагдан хүч, чадал, арга ухаанаа уралдуулан өрсөлдлөө.
                Олс таталтын тэмцээн нь энэ жил холимог баг оролцож багийн нийт жин 585кг байсан ба зориулалтын зам дээр явагдсан онцлогтой байлаа.

Тус тэмцээнд аваргын алтан медалийг Д.Алимаа Засаг даргатай 8-р хорооны баг тамирчид хүртэж нийслэлийн шатны тэмцээнд оролцох эрхээ авлаа. Мөнгөн медалийг Г.Уянга Засаг даргатай 7-р хорооны баг тамирчид  хүртэж, хүрэл медалийг Д.Ганбадрах Засаг даргатай 14-р хорооны баг тамирчид тус тус хүртлээ.


Тэмцээнийг олс таталтын холбооноос Б.Адъяахүү, Г.Баттөмөр, Б.Батхуяг, нар шүүн явууллаа.

Тэмцээнд нэгнээ хүндлэн шударгаар өрсөлдсөн баг тамирчид болон хороодын нийгмийн ажилчиддаа баярлалаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.