Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Биеийн тамир, спортын салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд дүүргийн иргэдийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр идэвхтэй хичээллүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн дархлааг дэмжих зорилгоор зохиогдож буй иргэдийн спортын наадам 4 төрлөөр зохиогдож байгаа билээ. 2021 оны 12 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд волейболын тэмцээнийг дүүргийн спорт хорооны зааланд амжилттай зохион байгууллаа.
Хан-Уул дүүргийн Иргэдийн наадмын “Волейболын тэмцээнд дүүргийн 16 хорооны 250 гаруй иргэд оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
Эмэгтэй баг:
· I байрт С.Батхишиг даргатай 3-р хорооны баг тамирчид
· II байрт С.Ариунтуяа даргатай 11-р хорооны баг тамирчид
· III байрт Ж.Хишигбаяр даргатай 16-р хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.
Эрэгтэй баг:
· I байрт С.Батхишиг даргатай 3-р хорооны баг тамирчид
· II байрт Ж.Хишигбаяр даргатай 16-р хорооны баг тамирчид
· III байрт П.Наран даргатай 5-р хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.
Их наадмын “Нийслэлийн аварга” шалгаруулах шигшээ тэмцээнд Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцох эрхийг С.Батхишиг даргатай 3-р хорооны баг тамирчид авлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.