Мэдээ

Цахим гимнастрада-2021 арга хэмжээнд Хан-Уул дүүргээс 7 төрөл шагналт байрт шалгарлаа

        Засгийн газрын Тохируулагч Агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос “Цахим гимнастрада” биеийн тамирын арга хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Монгол Улсын хэмжээнд аэробик гимнастик, шугаман бүжиг, сонгон оролцох гэсэн гурван бүлэг, 12 төрөл дасгал цахимаар зохион байгуулсан.                 
Энэхүү арга хэмжээнд Хан-Уул дүүргийн 40 байгууллага,12 дасгалаар 91 бичлэг, нийт 728 иргэн оролцсон.
Улсын хэмжээний нэгдсэн дүнгээр 7 төрөлд шагналт байрт шалгарсан сайхан
амжилт үзүүллээ. Үүнээс:
1. АЖЛЫН БАЙРНЫ ДАСГАЛ төрөлд ХААИС-ийн баг I байр
2. ЭРҮҮЛ МЭНДИЙН ДАСГАЛ 34-р сургуулийн баг I байр
3. ХИЙН ДАСГАЛ төрөлд 8-р хорооны баг II байр
4. АЭРОБИК ахлах анги төрөлд Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль II байр
5. АЭРОБИК оюутан залуучууд /18-28 нас/ төрөлд ХААИС-ийн баг II байр
6. АЭРОБИК ажилтан албан хаагч /19-54 нас/ төрөлд ХААИС-ийн баг II байр
7. АЭРОБИК оюутан залуучууд /18-28 нас/ төрөлд АВАРГА дээд сургуулийн баг III байрт тус тус шалгарлаа.


Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцсон бүх баг тамирчиддаа талархал илэрхийлье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.