Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН НААДМЫН ШИРЭЭНИЙ ШАГАЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Биеийн тамир, спортын салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд дүүргийн иргэдийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр идэвхтэй хичээллүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн дархлааг дэмжих зорилгоор зохиогдож буй иргэдийн спортын наадам 4 төрлөөр зохиогдож байгаа билээ.
2021 оны 12 дугаар сарын 11ний өдөр ширээний шагайн тэмцээнийг дүүргийн спорт хорооны зааланд амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд 12 хорооны 180 гаруй шагайчид оролцлоо:
- Алтан медаль Д.Ганбадрах даргатай 14 дүгээр хорооны шагайчид
- Мөнгөн медаль Б.Алтантуяа даргатай 10 дугаар хорооны шагайчид
- Хүрэл медаль П.Наран даргатай 5 дугаар хорооны шагайчид тус тус хүртлээ.
Их наадмын нийслэлийн шатны шигшээ тэмцээнд дүүргээ төлөөлөн оролох эрхийг Д.Ганбадрах даргатай 14 дүгээр хорооны шагайчид авлаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.