Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит дүүргийн иргэдийн спортын IX наадам 2021.11.26-ны өдрөөс 12 дугаар сарын 11-ний хооронд
- Сагсан бөмбөг
- Волейбол
- Олс таталт
- Ширээний шагайн наадгай гэсэн 4 төрлөөр Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спорт хороо хамтран зохион байгууллаа.
Иргэдийн спортын наадмыг зохион байгуулахдаа Коронавирусын /Ковид-19/ цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа Нийслэл, дүүргийн онцгой комиссын шийдвэрийг дагаж, халдвар хамгааллын дэглэм чанд сахин, зааланд 50 хувийн дүүргэлттэйгээр наадмаа зохион байгуулж, оролцогчдод вакцины бүрэн тун /III тун/ хамрагдсан байх шаардлагыг тавьж хэрэгжүүлэн ажиллаа.
ХУД-ын иргэдийн спортын IX наадмын байгууллагын нэгдсэн дүнгээр:
▪︎ I байр Ж.Хишигбаяр даргатай 16 дугаар хороо
▪︎ II байр Д.Алимаа даргатай 8 дугаар хороо
▪︎ III байр П.Наран даргатай 5 дугаар хороо тус тус эзэллээ.
Мөн хаалтын ажиллагаан дээр "ЦАХИМ ГИМНАСТРАДА-2021" арга хэмжээнд дүүрэгтээ амжилттай оролцсон эхний 5 байгууллагаар шалгарсан:
▪︎ I байр Хөдөө аж ахуйн их сургууль
▪︎ II байр 75 дугаар сургууль
▪︎ III байр 60 дугаар сургууль
▪︎ IV байр 52 дугаар сургууль
▪︎ V байр 209 дүгээр цэцэрлэг
БНХАУ- ын ӨМӨЗО-нд цахимаар зохион байгуулагдсан "Бие тэтгэн чийрэгжүүлэх Хийн дасгал" тэмцээнд Монгол улсаа төлөөлөн ХУД-ийн 8 дугаар хорооны ахмад баг тамирчид оролцож III байр эзэлсэн зэрэг шагналуудыг тус тус гардууллаа.
Иргэдийн спортын наадамд идэвхтэй оролцсон нийт иргэд болон хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нартаа баярлалаа. Та бүхэнд спортын өндөр амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.