Мэдээ

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН IX НААДАМД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТАМИРЧИД БАГИЙН ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн Биеийн тамир, спортыг хөгжүүлэх, Нийслэлийн дүүрэг, хороо, хэсгийн биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдний идэвх сонирхлыг дэмжих, иргэдийг спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулж, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, биеийн дархлааг дэмжих зорилготой Иргэдийн спортын IX наадам нь:

  • ·         Сагсан бөмбөг
  • ·         Волейбол
  • ·         Олс таталт
  • ·         Хийн дасгал
  • ·         Ширээн шагайн наадгай
  • ·         Шугаман бүжиг гэсэн спортын 6 төрлөөр зохион байгуулагдаж нийт 560 гаруй тамирчид оролцлоо.

Хийн дасгал, Шугаман бүжиг

Хийн дасгал болон Шугаман бүжгийн төрөлд Нийслэлийн 7 дүүргийн 112 тамирчид өрсөлдөж Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны баг хийн дасгалын төрөлд 1 дүгээр байрт шалгаран алтан медаль, Шугаман бүжгийн төрөлд шагналт 4 дүгээр байрт шалгарлаа.


Ширээн шагайн наадгай 

Нийслэлийн 9 дүүргийн 120 гаруй шагайчид хүч сорин өрсөлдсөнөөс Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны эмэгтэй баг 2 дугаар байр мөнгөн медаль, эрэгтэй баг 6 дугаар байранд шалгарснаар нийлбэр дүнгээр Хан-Уул дүүргийн баг тамирчид 3 дугаар байранд шалгарсан амжилт үзүүллээ.

 

 Олс таталт 

Олс таталтын тэмцээнд Нийслэлийн 8 дүүргийн эрэгтэй, эмэгтэй холимог 8 хүний бүрэлдэхүүнтэй нийт 64 тамирчин өрсөлдөж Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны баг тамирчид 6 дугаар байрт шалгарлаа.

                                                           

Волейбол

Волейболын тэмцээнд 9 дүүргийн эрэгтэй, эмэгтэй нийт 18 багийн 144 тамирчин оролцож Хан-Уул дүүргээс эрэгтэй төрөлд 3 дугаар хорооны баг 1 дүгээр аваргын алтан медаль, эмэгтэй төрөлд мөн 3 дугаар хорооны баг тамирчид шагналт 4 дүгээр байрт шалгарлаа.

Сагсан бөмбөг

Сагсан бөмбөгийн тэмцээнд 9 дүүргийн эрэгтэй, эмэгтэй 18 багийн нийт 126 тамирчин өрсөлдөж Хан-Уул дүүргээс эрэгтэй төрөлд 17 дугаар хорооны баг 2 дугаар байр мөнгөн медаль, эмэгтэй төрөлд 2 дугаар хорооны баг шагналт 4 дүгээр байрт шалгарлаа.

  

НЭГДСЭН ДҮН

Нийслэлийн Спорт хорооноос зохион байгуулсан Иргэдийн спортын IX наадамд 9 дүүргийн нэгдсэн дүнгээр Хан-Уул дүүрэг ТЭРГҮҮН байрт шалгарлаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.