Мэдээ

Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо 2021 оны дүүргийн шилдэг хэлтсээр шалгарлаа.

✅Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийг 2021 онд амжилттай хэрэгжүүлж, дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргээ “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” биелүүлэн ажил дүгнэх үзүүлэлтээр “ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ХЭЛТЭС”- р 5 хэлтэс шалгарч шагналаа гардан авлаа.
✅Шилдгүүдийн шагналыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Цэрэн, Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч С.Сайнбаяр нар гардуулан өглөө.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 2021 ОНЫ ШИЛДЭГ ХЭЛТСЭЭР:
✅I Байр Э.Бодьцэцэг даргатай “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ”-ийн хамт олон.
II Байр Т.Энхзаяа даргатай “ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ”-ийн хамт олон.
✅II Байр Т.Дамбийням даргатай “ЦАГДААГИЙН ГАЗАР”-ын хамт олон.
✅III Байр Ц.Эрдэнэбаатар даргатай “ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” ОНӨААТҮГ-ын хамт олон.
✅III Байр Г.Жаргалсайхан даргатай “БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХОРОО”-ны хамт олон тус тус шалгарлаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.