
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/486 дугаар захирамжаар шинэчлэгдэн байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хуралдаж 2021 оны тайлангаа дүгнэж, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

Тус салбар зөвлөлийн хурлаар 2022 оныг “Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дэмжлэгийн багийг чадавхижуулан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дэд бүтцийн болон мэдээллийн хүртээмжийг сайжруулах жил” болгон зарлахаар шийдвэрлэлээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.