Мэдээ

Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл 2022 оны анхны хурлаа хийлээ

✅Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/486 дугаар захирамжаар шинэчлэгдэн байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хуралдаж 2021 оны тайлангаа дүгнэж, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.
✅Тус салбар зөвлөлийн хурлаар 2022 оныг “Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дэмжлэгийн багийг чадавхижуулан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дэд бүтцийн болон мэдээллийн хүртээмжийг сайжруулах жил” болгон зарлахаар шийдвэрлэлээ.
✅Дашрамд дурьдахад Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах салбар зөвлөл 2021 оны шилдэг салбар зөвлөлөөр шалгарсан юм.

Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.