17-р жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийг угтан Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Хан-Уул дүүргийн явган алхалтын клуб хамтран 2022.01.22-ны өдөр "Эрүүл агаар-Эм" эко явган алхалтын арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд дүүргийн 100 гаруй ахмадууд хамрагдан эрүүл агаарт алхалт хийж, хөгжөөнт уралдаан тэмцээнд авхаалж самбаагаа сорин эрүүл эко аргаар дархлаагаа дэмжлээ.
Мөн "ХАМТДАА АЛХААД ЭРҮҮЛЖЬЕ" уриан дор ХУД-ийн "Явган алхалтын холбоо" 2022 оны нээлтийн алхалтаа эхлүүллээ.
Арга хэмжээнд оролцсон ахмадууддаа биеийн дархлаа дэмжих (вакус) амин дэмээр витаминжууллаа.
"ЭРҮҮЛ АГААР-ЭМ" эко явган алхалтын арга хэмжээнд байгууллагын нэгдсэн дүнгээр:
I байр 8 дугаар хороо
II байр 7 дугаар хороо
III байр 9 дүгээр хороо
Тусгай байрт 3 дугаар хороо тус тус шалгарлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.