Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хуулийн 17-р зүйл 17.1, 17.2 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2022 онд "ҮНДЭСНИЙ СПОРТЫН VII НААДАМ"-ыг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үндсэн төрөл болох "Мөсний шагайн харваа"-ны аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 2 дугаар сарын 18-20-нд нийслэл Улаанбаатар хотод зохиогдон явагдана. Энэ хүрээнд Хан-Уул дүүрэг үндэсний спортын их наадмын "Мөсөн сур", "Мөсөн шагай" төрлүүдээр нээлтээ хийж байна.
Тэмцээнийг Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Туул голын мөсөн дээр зохион байгуулна. "Мөсөн сур", "Мөсөн шагай" тэмцээнд зөьхөн Хан-Уул дүүргийн иргэд хамрагдана. Тэмцээнийг МҮМШХ-ны тэмцээн явуулах дүрмийн дагуу, цуваа харвааны төрлөөр зохион байгуулж, тамирчид үндэсний дээл хувцасаа өмсөж ирнэ. /дулаан дээл, монгол гутал, малгай/
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.