Мэдээ

Олимпын нээлтэд Монголын баг 79 дэх ээлжид цэнгэлдэхэд орж ирнэ

"Бээжин 2022" олимпын наадамд оролцох Монголын багийн хоёр тамирчин төрийн далбаагаа гардан авлаа.

Монголын багийн ахлагч Ц.Сандуй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээсэн тугийг тамирчдад гардуулан өгөв. Манай хоёр тамирчин нээлтийн ёслолд улсынхаа тугийг хамтдаа барин жагсах болно.

Нээлтийн ёслолд улс орнуудыг хятад цагаан толгойн дарааллаар оруулах бөгөөд Монголын баг 79 дэх ээлжид цэнгэлдэхэд орж ирэх юм. Олимпын нээлт өнөөдөр 20:00 цагт болно.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.