Жүдо бөхийн оны эхний том тэмцээн Парисын их дуулга хоёрдугаар сарын 5-6-ны хооронд болж Монголын баг тамирчид амжилттай оролцлоо.
Шигшээ баг 13 тамирчны бүрэлдэхүүнтэй Парисыг зорьж нийт 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ.
Нэгдүгээр байранд Япон 7 алт, 5 мөнгө, 6 хүрэл, хоёрдугаарт Франц 3 алт, 1 мөнгө, 7 хүрэл медальтай тэргүүлсэн бол Гүржийн шигшээ баг 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтайгаар дөрөвдүгээр байрт жагслаа.
Нийт 52 орны 285 тамирчин оролцсон тэмцээнд 154 эрэгтэй, 131 эмэгтэй тамирчид байснаас Монгол Улсаас 8 эрэгтэй, 5 эмэгтэй байв.
Монголын шигшээ багаас:
- Ё.Басхүү алтан медаль. Эрэгтэйчүүдийн -66 кг жин
- О.Цэцэнцэнгэл алтан медаль. Эрэгтэйчүүдийн +100 кг жин
- Б.Баасанхүү мөнгөн медаль. Эмэгтэйчүүдийн -48 кг жин
- Ц.Цогтбаатар хүрэл медаль. Эрэгтэйчүүдийн -73 кг жин
- Л.Энхрийлэн шагналт тавдугаар байр. Эмэгтэйчүүдийн -57 кг жин
- Э.Ариунболд шагналт долоодугаар байр. Эрэгтэйчүүдийн -60 кг жин
- Б.Хорлоодой шагналт долоодугаар байр. Эмэгтэйчүүдийн -52 кг жин
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.