Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос санаачлан “ХАМТДАА ХЭВШҮҮЛЬЕ"-21 хоногийн аяныг дүүргийн харьяа төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагчдын дунд 2022.02.10-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Аяны эхний өдөр 25 байгууллага бичлэгээ илгээсэн ба хамгийн их хандалт авсан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хамт олны бичлэгээр бусад байгууллагаа идэвхтэй оролцохыг уриалан дуудаж байна.
ЖИЧ:
Аяны нэр, уриа "Хамтдаа хэвшүүлье" гэсэн учир оролцогч байгууллагууд нийт албан хаагчдыг 100% хамруулж, цаашид өдөр бүр хэвшил болгохыг уриалж байна.
Ээлжээр ажилладаг байгууллагууд ээлж тус бүрд хийсэн бичлэгээ нэгтгэж 1 болгон групптээ оруулах!!
facebook групптээ нэгдээгүй байгууллагууд доорх холбоосоор дамжин нэгдэж орно уу!
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.