Мэдээ

Хан-Уул дүүргийн Үндэсний спортын VII наадмын нээлт, Мөсөн сурын харваа, Мөсөн шагайн харваагаар эхэллээ

    Хан-Уул дүүргийн Үндэсний спортын VII наадмын нээлт, өвлийн төрөл болох Мөсөн сурын харваа, Мөсөн шагайн харваагаар эхэллээ.

    Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Туул голын мөсөн дээр Үндэсний спортын VII наадмын дүүргийн аварга шалгаруулах “Мөсөн сурын харваа”, “Мөсний шагайн харваа” тэмцээнүүдийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын хороо хамтран зохион байгууллаа.

    Тус наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монголын үндэсний мөсний шагайн холбооны ерөнхийлөгч ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Н.Эрдэнэ-Очир, дэд ерөнхийлөгч ХУД-ийн БТСХ-ны ахлах дасгалжуулагч Б.Угтахбаяр, Мөсөн сурын холбооны ерөнхийлөгч цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа А.Гомбодорж нар оролцлоо.

Тэмцээнд Хан-Уул дүүргийн 12 хорооны 40 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс:
Мөсний шагайн харваанд 24 харваач оролцож
    • I байрт 4 дүгээр хорооны тамирчин Б.Лхамжаргал
    • II байрт 11 дүгээр хорооны харваач С.Буяндэлгэр
    • III байрт 15 дугаар хорооны харваач Д. Баасандорж
    • IV байрт 21 дүгээр хорооны харваач Ц.Галбадрах
    • V байрт 7 дугаар хорооны харваач н.Жанчивдорж
    • VI байрт 19 дүгээр хорооны харваач С.Доржнамжиг нар шалгарч үндэсний спортын VII наадмын шигшээ тэмцээнд оролцох батламжаа гардан авлаа.

Мөсөн сурын харваанд 19 харваач оролцсоноос
• I байрт М.Одмандах
• II байрт Ж.Энхамгалан
• III байрт О.Ариунболд
• IV байрт Х.Гантулга
• V байрт Б.Ганбаатар
• VI байрт Ц.Бумцэнд
• VII байрт Л.Отгоншар
• VIII байрт Г.Ганхуяг
• IX байрт А.Эрдэнэхүү
• X байрт З.Баянмөнх
• XI байрт А.Гомбодорж нар тус тус шалгарч үндэсний спортын VII наадамд оролцох батламжаа гардан авлаа.

Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.