Хан-Уул дүүргийн биеийн тамир, спортын хороо 2022.03.05-ны өдөр буюу өнгөрөгч бямба гаригт Ерөнхий сайдын санаачлагаар зохион байгуулагдаж байгаа "Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяны хүрээнд ӨВЛИЙН СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭГ ХУД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн хүрээ цогцолборт зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд дүүргийн боловсролын байгууллагын ерөнхий боловсролын 3 сургууль, Сургуулийн өмнөх боловсролын 23 цэцэрлэгийн 800 гаруй багш, ажилтан, албан хаагчид нэг өдрийг эрүүл цэвэр агаарт 4 төрлийн тэмцээнд авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Үүнээс багийн дүнгээр
I байр 65 дугаар цэцэрлэг
II байр 28 дугаар цэцэрлэг
III байр 29 дүгээр цэцэрлэг
IV байр 89 дүгээр сургууль
V байр 300 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.