
Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын бүжгийн спортын холбоо, Хан-уул дүүргийн биеийн тамир, спортын хороотой хамтран бүжгийн спортын багш дасгалжуулагч бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг 2022 оны 02-р сарын 07-ноос 28-ны өдрүүдэд цахимаар, практик сургалтыг 03-р сарын 02-ны өдөр Хатан туул театр, 03-р сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд Стандарт, Латин бүжгийн төрлөөр амжилттай зохион байгууллаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.