Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Хан-Уул дүүргийн Явган алхалтын холбоо хамтран “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд “Хамтдаа алхаад эрүүлжье” уриан дор өвлийн спортын арга хэмжээ явган алхалтыг өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээний үеэр алхалтанд хүрэлцэн ирсэн хэлтэс, албадуудад "Илүүдэл жингүй-Эртэч Монгол" арга хэмжээнд идэвхтэй оролцохыг хүсэж Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос урилга гардууллаа.
Тус алхалтад хуваарийн дагуу дүүргийн Засаг даргын дэргэдэх 9 хэлтэс, албадын 205 ажилтан, албан хаагчид хамрагдаж, амралтын нэг өдрийг эрүүл агаарт алхаж өнгөрүүллээ.
Алхалтын үеэр хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгуулж багийн дүнгээр
• I байр Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс
• II байр Газар зохион байгуулалтын алба
• III байр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Мөн явган алхалтанд хүрэлцэн ирсэн хэлтэс, албадуудад дүүргийн Засаг даргын тамгын газраас өргөмжлөл гардуулж, талархал илэрхийллээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.