Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН

Монголын бүх ард түмний спортын XV наадмын Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн 2022 оны 03 сарын 12-ний өдөр Хан-Уул дүүргийн 52-р сургуульд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Шинэ-Өнөөдөр ,Хос загас клубын тамирчид болон Хан-Уул дүүргийн иргэд оролцсон нийт 30 гаруй тамирчид оролцож хурд хүч ,авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс
Эрэгтэй:1-р байр З.Төрболд
2-р байр Д.Мөнхсайхан
3-р байр С.Тэмүүлэн
Эмэгтэй:1-р байр М.Тамир
2-р байр Г.Ганцэцэг
3-р байр Мөнхлхагва нар тус тус шалгарч 1-р байрыг эзэлсэн тамирчин З.Төрболд М.Тамир нар МБАТ-ий спортын наадамд оролцох эрхээ авлаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.