Монгол хүн сансарт ниссэн 03 сарын 22-ны өдөр Булган аймагт зохион байгуулагдсан "Сансар марафон-2022"-т улсын хөнгөн атлетикийн шигшээ багийн залуу тамирчид болон ахмад тамирчид, "Монголын хэт холын зайн гүйлтийн холбоо"-ны тамирчид , Онцгой байдлын албан хаагчид, Нийслэл, Дархан, Эрдэнэт гүйлтийн клубуудээс олон гүйгчид оролцлоо. Уг тэмцээнд Хан-Уул дүүргийн тамирчин Д.Дашням 3 км-н зайд 2 дугаар байр, Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах 14 дүгээр ангийн ахлах ахлагч Д.Тэмүүжин 3 дугаар байр эзэллээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.