Биеийн тамир, спортын тухай хуулийн 13 дугаарзүйл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.1 дэх заалт"Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, иргэн, гэр бүл,байгууллага, хамт олныг нийгмийн олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан эрүүламьдрах хэв маягт төлөвшүүлэх, дасгал хөдөлгөөнийг өдөр бүр хийж, илүүдэлжингүй эртэч, идвэхтэй иргэнийг бий болгох" зорилтын хүрээнд Монгол УлсынЕрөнхий сайдын санаачилгаар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 2022оны 2дугаар сарын 16-нийөдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийгхүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.
"Илүүдэл жингүй-Эртэч Монгол" энэхүү аяны хүрээнд БТСУХ, ЭМЯ, НЭМХ“Монголын Гимнастикийн холбоо”, “Үнэгүй Фитнесс” ТББ хамтран өглөө болгон 06:30-07:30 цагийн хооронд орондаяар бүх нийтээрээ нэгэн зэрэгдасгал хөдөлгөөнийг зааж спорт заалнаасшууд дамжуулан хүргэж байгаа билээ.
Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын24-ны өдрийн 06:30 -07:30 хооронд улсын хэмжээнд "Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяны 27 дах өдрийн шууд дамжуулалт Хан-Уул дүүргийнБиеийн тамир, спортын хорооны заалнаас явагдлаа.
Энэхүү хамтарсан шууддамжуулалтыг Засгийн Газрын Тохируулагч Агентлаг Биеийн тамир, спортын Улсынхороо, ХУД-ийн Биеийн, тамир спортын хороо хамтран зохион байгуулж, мэдээлэлсурталчилгааг Live ТВ, Khanuul.mn, Арслан.мн сайтаар сурталчлан ажиллаа
Улсын хэмжээнд"Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аянд 27 дах өдөр 772 цэгт 3-80 насны нийт 13515 иргэн, Хан-Уул дүүрэгт 6 заал, 4 танхимд 5-78 насны 422 иргэн тус тус хамрагдсан байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.