Мэдээ

“ХАМТДАА ХЭВШҮҮЛЬЕ"-21 хоногийн аян

Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Нийтийн биеийн тамирын хэлтсээс санаачлан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн төрийн байгууллагуудын дунд “ХАМТДАА ХЭВШҮҮЛЬЕ” 21 хоногийн аяныг амжилттай зохион явуулж өндөрлөлөө.
✅Хаалтын ажиллагааг өнөөдөр буюу 2020.03.20-ны 13:00 цагт Хан-Уул дүүргийн спортын хорооны зааланд зохион байгуулж шагналаа гардууллаа.
✅Хаалтын ажиллагаанд:
-ХУД-ийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Цэрэн
-ХУД-ийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Жаргалсайхан
-Хан-Уул, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Болор
-ХУД-ын 16 дугаар хорооны Засаг дарга Ж.Хишигбаяр
-ХУД-ийн 290 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Бямбахорол
-ХУД-ийн 230 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Батцэцэг
-ХУД-ийн 223 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Туяа
-ХУД-ийн 26 дугаар сургуулийн сургалтын менежер Ц.Мөнхжаргал нар хүрэлцэн ирлээ.
Залуу дуучин Г.Даваадалай, Voice шоуны оролцогч Д.Айсауле нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.